S Outlet, Aqua garden, Шунхлай ШТС-ыг албадан буулгах захирамжийг танилцуулна

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон.

“Aqua garden”  барилгын эзэмшигч буюу “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийж “Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Хотын даргын нураах захирамж гарсан гэсэн. Үнэхээр гарсан юм уу, би олж хараагүй. Ийм захирамж байгаа юм уу, тийм бол би үзмээр байна” хэмээсэн.

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр 10:00 цагт үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн III хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн I хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн XV хороонд байрлах “Aqua garden” хотхон (2блок барилга)-ыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын  захирамжийг танилцуулахаар болжээ.  ;

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ