Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараа голын гүүр нуржээ

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын / Зүүн хараа/ 136 метр урт төмөр бетон гүүр суулт өгч дам нуруу гулзайсан тул зорчих хөдөлгөөнийг зогсоосон талаар мэдээлсэн.

 Тус суманд байрлах Хараа голын үндсэн гүүр үерийн улмаас 2 үе хавтан долоодугаар сарын 8- ны өдрийн 14:14 цагт нуржээ.

Тус гүүрийн эвдрэл гэмтэл болон засвар үйлчилгээг тухайн орон нутаг хариуцдаг хэдий ч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын инженер, техник болон авто зам засвар арчлалтын байгууллага хамтран шуурхай ажиллах чиглэл өгөөд байна.
Тус чиглэлд зорчихдоо гүүрэн гарц ХААЛТТАЙ гэдгийг тооцоолно уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин

Улаанбаатарт 10 хэм хүйтэн
Өчигдөр 08 цаг 07 мин