Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ
АТГ-аас өнгөрсөн 4-р сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авч цагдан хорих шаардлагатай гэж үзсэн. Улмаар түүнийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүхээс гаргаж Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хоригдсон юм. Түүний цагдан хорих хугацааг дахин нэг сараас сунгаад байсан бол өнгөрсөн Даваа гарагт тэрээр батлан даалтад гарсан гэж эх сурвалж мэдээллээ.
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг өөрчлүүлэх хүсэлтийг 06-р сарын 9 ний өдөр гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ