Ч.Сайханбилэг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогджээ
Саяхан С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуулийг зохион байгуулж, гишүүдээ сонгосон байна.
Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар сонгогджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй хүмүүс байгаа. Хөдөө орон нутгаас сонгогдсон болон гадаадад байгаа хүмүүс ирж амжаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгогдсон. Манай АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, чадавх, үнэлэмж сайжирсан гэж ойлгож болно" хэмээн ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ