"Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжсэн 110 мянган гарын үсгийг УИХ-ын даргад өглөө"
Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай болсон гэдэгт маш олон иргэн санал нэгдэж, өөрсдөө ирж уулзаж байна. Одоогоор 110 гаруй мянган гарын үсэг цуглаад байна. Энэ гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Яагаад гишүүдийн тоог өсгөх ёстой вэ, яагаад сумдын тоог хязгаарлах вэ, яг ямар учиртай вэ гэдгийг иргэдэд ярьж өгөхөд тэд бүгд дэмжиж байна. Үр дүнд нь өнөөдөр л хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг иргэд хүлээн зөвшөөрч байна. Ийм хэмжээний өөрчлөлтийг хийхэд зарим нөхцөл шаардлагатай.
Зарим улсуудын хувьд завгүй, Монголын сонирхох хандлагагүй байгаа дээр нь бид энэ өөрчлөлтийг хийвэл тохиромжтой. Иргэд маань өөрсдөө энэ өөрчлөлтийг хийхийг хүсэж байна. Өмнөх 30 жилд бид тодорхой хэмжээнд алдлаа, дараагийн 30 жилд алдах эрх байхгүй. Энэ агуулгаар өнөөдөр гарын үсгээ өглөө. УИХ-ын дарга маш хүндэтгэлтэйгээр, гайхаж хүлээж авлаа.
Богино хугацаанд ийм их гарын үсэг зурсан нь хүлээлтээс давав. Иймд иргэдийнхээ шаардлагыг хүлээн авч, ажил хэрэг болгоно гэж итгэж байна. УИХ-ын дарга бол Үндсэн хуулиа өөрчлөх замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн нь сайн мэдээ. Ташрамд хэлэхэд, тав хоногийн хугацаатай шаардлагын хариуг маргааг Төрийн байгуулалтын байнгын хорооноос авна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ