Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэллээ
УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд хүрэлцэн ирснээр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхлэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэднийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн бариад буй. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлага үүссэн. Гэвч уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан. Тиймээс өчигдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаад өнөөдрийн байнгын хороо, дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов дараалалд өөрчлөлт оруулсан юм. Хуулийн хугацаатай орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас чуулганы хуралдааныг хойшлуулжээ. Улмаар өнөөдөр өглөө 09:00 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах юм. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нар багтдаг бөгөөд Н.Энхболд дарга нь юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ