Төв талбайд "Ажлаа хий" шаардлагын хариу нэхэх цуглаан болно

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-д 11 цагаас Сүхбаатарын талбай дээр "Ажлаа хий" хэмээн жагссан залуус сэтгүүлчдэд мэдээлэл өгч, засгийн газарт хүргүүлсэн шаардлагуудын хариуг нэхэж авахаар болжээ.

"Ажлаа хий" хэмээн жагсаж, 15 шаардлагыг засгийн газарт хүргүүлсэн залуусын тайван жагсаал амжилттай болж, ЗГ ажлын хэсэг байгуулан 11 шаардлагыг хэлэлцэж, арга хэмжээ авч шийдвэрлэж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ