Хүн төрөлхтөн хоёр аймшигт дайны үр дагаврыг амсана гэжээ

   АНУ, Хятадын мөргөлдөөн дэлхийн гурав, дөрөвдүгээр дайнд хүргэж мэднэ хэмээн америкийн  19Fortyfive сайтын тоймч Роберт Фарли бичжээ. “Хоёр талын сөргөлдөөн нэг удаагийн шийдвэрлэх мөргөлдөөнөөр дуусчихгүй болов уу, харин ч хэд хэдэн зэвсэгт ажиллагаанд хүргэнэ гэж тэр үзэж байна. 
Хоёр их гүрэн Тайванийн төлөө  үзэлцэж эхлэж мэднэ тоймч үзэж байна. Хэрвээ америкийн хүчин Хятадын ардын чөлөөлөх армийг (ХАЧА) ялж гэмээнэ, энэ нь Бээжингийн эрх баригчдыг арлыг сэргээн нэгтгэх санаанаас нь татгалзуулахгүй гэж Фарли бичжээ. 
БНХАУ АНУ-тай түр гал зогсоох тухай гэрээ байгуулах ч, дараа нь маргаантай арлыг өөртөө  нэгтгэхийн тулд дахин цохилт өгнө гэж өгүүлэл бичигч үзэж байна. “Тайванийн төлөө ажиллагаанд Хятад улс яллаа ч,  энэ нь АНУ-тай сөргөлддөг суурь зөрчлийг арилгахгүй. 
 ХАЧА цэргийн амжилт олвол, Азийн улсууд хэрхэхийг урьдчилан таахад хэцүү хэдий ч,  энэ хэрэг явдлын дараа Вьетнам, Япон, Өмнөд Солонгнос зэрэг орнууд Вашингтоны засаг захиргаатай илүү нягт харилцаа тогтоохыг эрмэлзэнэ хэмээн таамаглаж болно. Харин энэ нь бас нэг мөргөлдөөний угтвар нөхцөл болно” гэж өгүүлэлд дурджээ. Номхон далайн баруун нутаг дахь аливаа зэвсэгт мөртгөлдөөн нь  сүйрлийн аюул  болж, Ази, Хойд Америкийн хооронд  тогтсон санхүү, худалдааны харилцаа, дэд бүтэц нурахад хүргэнэ гэдгийг Фарли сануулсан байна. Хүн төрөлхтөн ийм байдлаас зайлсхийж чадна хэмээн найдаж байгаагаа өгүүлэл бичигч төгсгөлд нь илэрхийлжээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ