ЗХУ-ын хуучин ерөнхийлөгч Горбачевын бие ямар байгаа вэ?

ЗСБНХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев коронавирустэй холбоотойгоор оросын нэг эмнэлэгт хөл хорионд байгаа ажээ. Горбачевын сангийн хэвлэлийн албаны тэргүүн Павел Палажченко сэтгүүлчдэд ингэж хэлсэн байна.  
   Горбачев ковидоор өвчилсөн үү?  
Үгүй, Михаил Горбачев COVID-19-өөр өвчилөөгүй. Цар тахлаас болоод эмч нарын зөвлөсний дагуу л хөл хорионд байгаа аж. Урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээ нь тэр өндөр настай болсонтой холбоотой гэнэ. Тэр гуравдугаар сард 90 хүрсэн юм. Ковидын халдвар авчихгүй байх, хэрвээ өвчин тусч гэмээ нь хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор Горбачев эмч нарын ажиглалтад ороод нэг сар гаруй болж байгаа ажээ. 
 Михаил Горбачевын бие ямаршуухан байгаа вэ?  Коронавирусийн нөхцөл байдал дээрдэхгүй байгаа учир, тэр эмнэлгээс хэзээ гарч болохыг Горачевын сангийн төлөөлөгч тодруулаагүй байна. Гэхдээ ЗСБНХУ-ын анхны ерөнхийлөгчийн бие сайн, байнга ажиллаж байгаа гэж тэр батлан илэрхийлжээ. Горбачевтай байнга харилцаатай байдаг гэдгээ Палажченко тодруулан тайлбарласан байна. 
Тэр Владимир Путинд төрсөн өдрийн мэнд хүргэснээ сангийн төлөөлөгчтэй утсаар ярихдаа хэлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч аравдугаар сарын 7-нд 69 хүрсэн юм.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ