ОХУ-д коронавирусээр 890 хүн нас барж, анти рекорд тогтоов
Тус улсад сүүлийн 24 цагт 890 хүн коронавирусээр нас баржээ. Энэ нь анти рекорд болсон үзүүлэлт бөгөөд дэлхий дахиныг хамарсан аюулт цар тахлаар 209,918 орос хүн хорвоог орхиод байгаа аж. Энэ өдөр уг өвчнөөр халдварласан тохиолдол 25,769-өөр нэмэгдсэнээр 7,586,536-д хүрсэн байна. Өмнөх өдөр нь 25,219 тохиолдол илэрсэн юм. Сүүлийн 24 цагт 15,391 хүн эдгэснээр нийт эдгэрэлтийн тоо 6,725,965 болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ