“MN ART FAIR-2020” үзэсгэлэн ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

“MN17” арт галерей нь жил бүрийн наймдугаар сард “MN ART FAIR” буюу “MN Дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулдаг бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.


“MN ART FAIR-2020” үзэсгэлэн худалдаа нь ирэх есдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 42 уран бүтээлчийн 160 гаруй бүтээл үзэгчдийн хүртээл болж байна. “Монгол зураг” нийгэмлэгийн 15 уран бүтээлч, “LAGOM” нэгдлийн гурван уран бүтээлч оролцож буй юм.


“ART FAIR”-г дэлхийн улс орон бүр өөр өөрсдийн онцлогтойгоор зохион байгуулдаг хэдий ч нэгдсэн нэг зорилготой байдаг. Энэ нь уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг нийтэд таниулах, гадаад болон дотоодын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, сонирхогч нарт уран бүтээлчдийн бүтээлийг зуучлан ажиллах юм. Урлагаар дамжуулан нийтэд болон нийгэмд урлагийн боловсролыг олгох, хүүхэд залуусын урлагийг ойлгох, урлагийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх мөн дүрслэх урлагийн бүтээлийн зах зээлийг өргөжүүлэх, уран бүтээлчид болон урлагийн байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах гэсэн үндсэн зорилготой.


“MN ART FAIR” үзэсгэлэн бүтээлч үйлдвэрлэл, инноваци буюу уран бүтээлчдийн бүтээлч хандлагад тулгуурлан шинэ санаа, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр баталгаажсан бүтээл, инновацид суурилсан үйл ажиллагааг дэмжих зорилготой аж. 


 














СЭТГЭГДЭЛ БИЧИХ