Яруу найрагч Ш.Лхамноржмаа олон улсын наадамд уригджээ

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Шагдарын Лхамноржмаа Олон улсын яруу найргийн Стругагийн наадамд зочноор уригджээ. 59 дэхь удаагийн уг наадам нь Европ тивд тодруулбал, Македон Улсад энэ сарын 26-31-ны хооронд зохион байгуулагдах аж.


Гэхдээ энэ жил “Ковид-19” цар тахал дэгдэж буй тул зохион байгуулагчид оролцогчдыг зөвхөн шүлгээ уншиж буй бичлэгээ цахимаар ирүүлэхийг зөвлөжээ. Ийнхүү тэрбээр “Ижий улирал”, “Чиний явсан мөр”, “Чиний эзгүйд” шүлгээ товч намтрынхаа хамт илгээсэн байна.


Энэ жил 30 гаруй улсаас тус бүр нэг найрагч оролцож байгаа бөгөөд өмнө нь манай улсаас “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Дан.Нямаа, А.Эрдэнэ-Очир агсан, яруу найрагч Т.Эрдэнэцогт нар оролцож байв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ