БНСУ-д 3 өдөрт коронавирусын 1000 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ
БНСУ-д 3 өдрийн дотор л коронавирус халдварын 1000 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.
Өнөөдөр 00:00 цагийн байдлаар 397 хүн шинээр халдвар авсан байна.
Коронавирусын халдварын тархалт Сөүл, Гёнги аймгуудаар их гарч байна.
Өнөөдрөөс эхлэн солонгос орон даяар "Нийгмээс зай барих" 2-р шатанд шилжээд байна.
Зарим албан байгууллагуудын ажилчид гэрийн нөхцөлд онлайнаар ажиллаж байна.
Сүүлд цагдаа, бага ангийн сурагч, жагсаалд оролцсон иргэд гээд олон нийтийн дунд байсан хүмүүс халдвар авсан болох нь илэрсэн нь улам их айдсыг дагуулж байна
Яг одоогийн байдлаар Солонгост 17.399 хүн халдвар авснаас 14.200 хүн эдгэн гарч, 309 хүн нас бараад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ