Турк улс байгалийн хийн том нөөц илрүүлснээ зарлалаа

Туркийн өрөмдлөгийн Фатих хөлөг онгоц Хар тэнгисийн ёроолоос байгалийн хийн томоохон нөөц илрүүлснийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зарлажээ.


Тус хөлөг нь долоодугаар сараас хойш Хар тэнгист хайгуул хийж байгаа ба энэ удаа 320 тэрбум шоо метр хэмжээтэй байгалийн хийн нөөц илрүүлсэн байна. Энэ нь тус улсын түүхэнд байгалийн хийн хамгийн том нөөц илрүүлсэн явдал болж буй юм. Уг нөөцийг олборлож эхэлбэл Турк улс нь импортоор эрчим хүч авахаа багасгах ба цаашлаад экспортлогч орон болохыг зорьж байгаа тухай Эрдоган мэдэгдсэн байна.


Тус улс нь хамгийн ойрдоо 2023 он гэхэд дээрх нөөцийг олборлож эхлэх боломжтой гэж Эрдоган мэдэгдсэн ч мэргэжилтнүүд үүнд 10 орчим жил шаардлагатай гэж үзэж байна.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ