Бейрутын гудамжинд Сирийн дүрвэгч Абдул

Бейрутын гудамжинд охиноо тэвэрсэн эцэг тосон бал зарахыг хичээсэн ч хэн ч түүнээс худалдан аваагүй бөгөөд,нэгэн өдөр санамсаргүй Норвегийн гэрэл зурагчны дуранд өртөж зурагчны блог хуудсанд тавигдсанаар цахим ертөнцөд танигдсан хүн бол
Сирийн дүрвэгч Абдул юм.
Тэрээр өөрийн 4-настай охин Рим, 9-настай хүү Абделилахатайгаа төрсөн эх орноосоо дүрвэж гарсан ганц бие эцэг байв.
Тэрээр хүүхдүүдээ өлсгөж үхүүлэхгүйн тулд Ливанд 4 жил өдөр бүр ажил хайвч олдоогүй тул бал зарж хоногийн хоол залгуулахаар гудамжинд явж байсан аж.
Абдул Халим аль-Кадир болон түүний охиныг дэлхийн олон орны хүмүүс өрөвдөж, зураг авсан гэрэл зурагчин Гиссус Симонарсоны блогт маш олноороо нинжин сэтгэлийн үгсээ хэлж байлаа.
Дүрвэгсдэд олгодог 5 000 долларыг түүнд олгохоор болсон ч ядуу эцэгт олон орноос чамлахааргүй мөнгө цугларсан нь нийт 127 000 доллар болсон байжээ.
Абдул энэ мөнгийг хувьдаа болон буруу ашиглаагүй юм.
Талх болон хүнсний бүтээгдэхүүний цех ажиллуулж 16 дүрвэгчийг ажлын байртай болгожээ.


Image may contain: 2 people, people standing

СЭТГЭГДЭЛ БИЧИХ