Санкт-Петербург хотод Виктор Цойгийн хөшөөг босгожээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны наймдугаар сарын 15-нд таалал төгссөн, ЗХУ-ын алдарт хөгжмийн зохиолч, хөгжимчин, жүжигчин, “Кино” хамтлагийн домогт дуучин Виктор Цойгийн хөшөөг босгожээ.


Нийт 4.35 метр өндөр энэхүү хөшөөг Ахмад зүтгэлтнүүдийн өргөн чөлөө, танкчин Хрустицкийн гудамжны уулзвар дахь цэцэрлэгт хүрээлэнд босгосон байна.


Удаан хугацаанд тус газарт дуучны хөшөөг барих зөвшөөрөл олгохыг хүссэний эцэст хоёр жилийн өмнө Санкт-Петербург хотод босгох шийдвэр гарчээ. Тус газар Виктор Цой амьдарч байсан учир хөшөөг нь босгох нь зүйтэй гэж үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ