Бейрутын хөрсний шинжилгээгээр пуужингийн халдлагад өртөөгүй нь батлагджээ

Энэ сарын 4-ны өдөр хүчтэй дэлбэрэлт болсон Ливаний Бейрут хотын боомтын хөрсөнд хийсэн шинжилгээний хариу гарсан байна. Аль Арабия телесуваг Ливаний эх сурвалжуудаас авсан мэдээллээс иш татан хөрсний шинжилгээгээр дэлбэрэлт болсон газар пуужингийн халдлагад өртөөгүй нь батлагдсан тухай дамжуулаад байна.


Бейрутэд болсон дэлбэрэлтийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 178-т хүрээд байна. Мөн 300 гаруй мянган хүн орон гэргүй болсон юм. Бейрутын захирагч Марон Аббуд хотын сэргээн босголтод наад зах нь 12 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ