Мали улсын Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэв
Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта үймээн дэгдээсэн цэргийнхэнд баривчлагдсанаасаа хойш хэдхэн цагийн дараа албан тушаалаасаа огцорч, парламентыг тараах тухайгаа мэдэгджээ.
тэрбээр "Би бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргалаа. Эрх мэдлээ хадгалан авч үлдэхийн тулд цус урсгахыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.
Нийслэл Бамако хотын ойролцоох цэргийн баазад цэргийнхэн үймээн дэгдээж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг баривчилсан тухайгаа өмнө нь мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ