Умард Солонгост нохой тэжээхийг хоригложээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун иргэдээ гэртээ нохой тэжээхийг хоригложээ. Нохой тэжээх нь капитализмын бэлгэ тэмдэг гэж үзэн ийм шийдвэр гаргасан талаар The Daily Mail мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны долоодугаар сард мэдэгдэл хийхдээ гэртээ нохой тэжээж байгаа хүмүүс хууль зөрчсөнд тооцогдох аж. Учир нь энэ амьтан "хөрөнгөтний үзэл суртлын хэв маяг" хэмээн онцолжээ.
Ийнхүү нохой тэжээхийг хориглосны дараа нохдыг тус улсад нүүрлэсэн хүнсний хомсдолыг шийдэхэд ашиглана гэж эзэд нь эмээж байгаа гэнэ. Өмнөд Солонгосын "Чосон Ильбо" сонины мэдээлснээр гэрийн нохдыг хүчээр хураан авч, унтуулан, заримыг нь амьтны хүрээлэнгүүд эсвэл нохойн махаар хоол хийдэг зоогийн газруудад зарж байгаа гэнэ.
Энэхүү хориг нь Пхеньяны дундаж давхаргынхны хувьд гэнэтийн шийдвэр болсныг эх сурвалж онцолсон байна. 1989 онд болсон Дэлхийн залуучууд, оюутнуудын фестивалийн өмнөхөн Хойд Солонгосын дэглэм суларсны дараахан тус улсын хангалуун амьдралтай иргэд гэртээ нохой тэжээх болжээ. Харин одоо гэртээ нохой тэжээхийг хориглосны улмаас нохдыг хураан, зоогийн газруудад зарж байгаа аж. Өмнөд Солонгост хүмүүс нохойн махтай хоол идэх нь багассан бол Хойд Солонгост энэ төрлийн хоол эрэлттэй байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ