“Captain Marvel 2” киноны найруулагч солигджээ
“Captain Marvel 2” киноны найруулагчаар “Candyman” киног найруулсан Ниа ДаКоста сонгогджээ. Тус киноны өмнөх ангийг Анна Боден, Райан Флек нар хамтран найруулсан бөгөөд шинэ ангид найруулагч солигдож магадгүй гэсэн таамаглал хөвөрч байсан юм. Учир нь “Marvel” кино компани өнгөрсөн хугацаанд “Captain Marvel”-аас гадна “Thor”, “Төмөр хүн”, “Ахмад Америк” зэрэг цуврал киноны найруулагчыг шинээр сонгож байв.
Найруулагч Ниа ДаКостагийн хувьд “Little Woods” киног бие даан найруулсны дараа олон хүн түүний бүтээлд онц сайн гэсэн үнэлгээ өгсөн. Мөн “Get Out”, “Us” зэрэг киноны зохиолыг бичиж, найруулсан Жордан Пил өөрийн “Candyman” кино төслийнхөө найруулагчаар ажиллах саналыг Ниа ДаКостад тавьсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ