Ким Кардашьян долларын тэрбумтан болжээ

"Кардашьяны гэр бүл” реалити шоуны од Ким Кардашьян-Уэст өөрийн гоо сайхны брэндийнхээ хүчээр ам.долларын тэрбумтан болжээ. Дуулиант бүсгүй “KKW Beauty” компанийнхаа 20 хувийг Франц-Америкийн хамтарсан гоо сайхны бүтээгдэхүүний аварга корпораци болох “Coty”-д 200 сая ам.доллараар зарсан байна. Түүний компанийн зах зээлийн үнэлгээг нэг тэрбум гэж “Coty” үзэж байгаа бололтой.


Мөн “Coty-тай урт хугацаанд хамтран ажилласнаар олон шинэ сонирхолтой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээлд борлуулах боломжтой боллоо” гэж Ким өгүүлжээ. Тэрээр компанийнхаа тавны нэг хувийн хувьцааг л арилжсан болохоор удирдлага нь урьдын адил түүний гарт хэвээр үлдэж байна гэж барууны хэвлэлүүд мэдээлэв.


Сонирхуулахад, Ким Кардашьян-Уэст 2017 оны зургаадугаар сард “KKW Beauty” брэндээ үүсгэн байгуулж байсан. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ