Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой жүжигчнээр нэрлэгдэв
“Хад” хочит жүжигчин, продюсер Дуэйн Жонсон “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг дахин тэргүүлжээ.
Өдгөө 48 настай Жонсон сүүлийн 12 сарын хугацаанд 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон хэдий ч өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 1.9 сая ам.доллароор бага байсан аж. “Netflix”-д тавигдах “Улаан мэдэгдэл” цувралын зураг авалтаас гэхэд л тэрбээр 23.5 сая ам.долларыг олжээ. Түүнчлэн “Under Armour” спорт хувцасны компанитай Жонсон гэрээ байгуулсан нь ихээхэн хэмжээний орлого олоход нь нөлөөлсөн байна.
Канадын жүжигчин Райан Рейнольдс 71.5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын хоёрдугаарт оржээ. Тэрбээр мөн “Улаан тэмдэглэл” цуврал болон 2019 оны 12 дугаар сард худалдаанд гарсан “6 Underground” кинонд бүтээсэн дүрээрээ ихээхэн ашиг орлого олжээ. Харин “Spenser Confidential” кинонд дүр бүтээж, “McMillions” богино хэмжээний цуврал кинонд продюсероор ажилсан Америкийн жүжигчин Марк Уолберг жагсаалтын гуравдугаарт бичигдлээ.
Араас нь жагсаалтад жүжигчин Бен Аффлек, Вин Дизель, Болливудын од Акшай Кумар нар бичигджээ. Жүжигчин Уилл Смит, Адам Сэндлер, Жеки Чан нар орлогоороо сүүл мушгисан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ