Тим Кукын хөрөнгө 1 тэрбум ам.долларт хүрчээ

“Apple” компанийн хувьцааны ханш өссөнтэй холбоотойгоор тус компанийн тэргүүн Тим Кукын хөрөнгө 1 тэрбум ам.доллар давжэээ.


түүний хөрөнгийн хэмжээ хэд болсныг “Bloomberg” агентлаг дурдаагүй ч Тим Кукын хөрөнгө нэг тэрбум ам.доллар давсныг онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 5 орчим хувиар өсжээ.


Цар тахал дэгдсэн ч энэ жилийн гуравдугаар улиралд компанийн ашиг, орлого өссөн тухай “Apple” өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Гурван сарын хугацаанд компани 59.7 тэрбум ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 11.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт нь 2019 оны мөн үеийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлтүүд байжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ