Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгал мацаглаж байна
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий жүжигчин, загвар өмсөгч О.Байгал эр нөхрийн хамт эрх чөлөөний Америк оронд амьдарч буй. Хаа холоос бизнесээ удирддаг тэрээр олон хоногоор мацаг барьж байгаа аж. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа тэмдэглэж, мацаглаж байх хугацаандаа бага энерги зарцуулахын тулд ном уншиж буйгаа сонирхуулжээ.
Хатагтай О.Байгал өөрийн нэрээ брэнд болтол нь хөгжүүлж буй түүнийг “Байгаль” гоо сайхны салоноор нь андахгүй мэдэхгүй биз ээ.Хэдэн жилийн өмнөөс тэрээр “Байгал” брэндийн ээмэг бөгж зүүлт зэргийг дээдсийн хүрээнийхэнд зориулан гаргасан. Мөнгө, алтаар урласан тул өөрийн гэсэн үнэ цэнэтэй бөгөөд “Байгал” брэндийн ээмэг, бөгж, зүүлт нь ойролцоогоор 65 мянган төгрөгөөс эхлээд 19 сая хүртэлх үнэтэй. Тус брэнд нь Монгол Улсдаа үйлдвэрлэл явуулахаас гадна гаднын улсад захиалгаар нийлүүлдэг юм билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ