The Beatles хамтлаг яагаад тарсан бэ?
Домогт The Beatles хамтлагийн гишүүн Пол Маккартни Их Британийн GQ сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр хамтлаг тарсан шалтгааныг дэлгэжээ.
Дуучин Пол Маккартни энэ асуултын хариуг өглөө .
Тэрбээр "The Beatles хамтлаг тарах үед бид бие биенээ үзэн яддаг гэсэн ташаа ойлголт хүмүүст төрж байсан байх. Тухайн үед бид нэг гэр бүл байсныг би одоо ойлгодог. Мэдээж гэр бүлүүдэд заримдаа маргaлдаж, зөрчилдөх тохиолдол гардаг. Зарим нь нэг зүйл хүсэж байхад нөгөөдүүл нь өөр зүйл хийхийг илүүд үзнэ" хэмээн тайлбар хийжээ.
Түүнчлэн Пол Маккартни The Beatles-ийн өвийг хамгаалж үлдэхийн тулд хамтлагаа шүүхэд өгөх шаардлага гарсан хэмээн хуваалцсан байна. Эс бөгөөс хамтлагийн дуунуудын эрхийг менежер Аллан Кляйн эзэмших байсныг тэрээр дурджээ.
Дашрамд дурдахад энэхүү ярилцлага нь Питер Жексоны найруулсан "The Beatles: Get Back" нэртэй баримтат киног тохиолдуулан хийгдсэн юм. Хамтлагийн сүүлийн жилийг харуулсан тус кино нь 2021 оны наймдугаар сард нээлтээ хийх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ