Абиг зургаан сарын турш дэвжээнд гарах эрхийг нь хасчээ
Мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Аби хэдхэн хоногийн өмнө сүмо бөхийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргүүлсэн билээ. Тэгвэл түүний хүсэлтийг тус холбоо хүлээн авч үзэхдээ “Зодог тайлахад үндэслэл алга. Харин башё өнжүүлэх шийдвэр гаргав” гэжээ.
Ингэснээр тэрбээр хагас жилийн хугацаанд башёд барилдах эрхгүй болсноос гадна дэвжээнийх нь багш сэкивакэ асан Тэраогийн цалинг 20 хувиар зургаан сарын турш хасахаар шийдвэрлэжээ.
Абигийн шийдвэр нь сая болж өнгөрсөн башёгийн үеэр сүмогийн холбооноос гаргасан дүрмийг зөрчиж, доод зиндааны бөхтэйгээ гадуур сэлгүйцсэнд байгаа юм. Иймд макүшита зиндааны бөх Гокүшиндог хоёр башёд барилдуулахгүй байхаар шийдвэрлэж, Нишикидо дэвжээний багшид нь хатуу сануулга өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ