Виктор Цойг дурсах өдөрлөг болно
ОХУ-ын алдарт “Кино” хамтлагийн ахлагч, дуучин Виктор Цойг дурсах үдэш энэ сарын 15-нд болох аж. Алдарт дуучныг нас барсны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа ажээ. ОХУ-ын “Первый канал” телевиз Виктор Цойн амьдрал, карьерын хамгийн тод мөчийг хальсан дээр буулгасан кино болон бичлэгүүдийг үзүүлэхээр болжээ.
Тус телевизийн хэвлэлийн албаны мэдээлж байгаагаар энэ үдэш Виктор Цойн тухай баримтат кинонууд мөн түүний оролцон тоглосон кинонуудын гаргах бөгөөд өдөрлөгийн нарийвчилсан хөтөлбөрийг удахгүй зарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ