Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд томоохон хөрөнгө оруулалт хийгджээ

Хүдэр олборлогч уурхайчид оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллалаа. Ил уурхайн хамт олон уулын цул олборлолтын төлөвлөгөөг 2.9 хувиар давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 4 хувиар бууруулсан байна. Ингэснээр 1 метр куб уулын цулын нэгжийн өртгийг 7 хувиар багасгажээ. Хүдэр олборлолтын төлөвлөгөөг энэ хугацаанд 2.1 хувиар биелүүлж, үүний нэгжийн өртгийг төлөвлөснөөс 9 хувиар бууруулсан байна.


     Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд техник зохион байгуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлснээр 593 сая төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Энэ нь Эмульсийн тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, усан уусмалын найрлагыг өөрчлөн натрийн шүү хэрэглэхгүйгээр бэлтгэх, нэг уртааш метр цооногоос гарах уулын цул, цахилгаан зарцуулалтыг багасгах, Белаз болон төрөл бүрийн машины үйлчилгээний зардлаас гаргахаар 2020 онд төлөвлөж буй нийт хэмнэлтийн 27 хувийг эзэлж байна.

 

Оны эхний хагас жилд Ил уурхайд техникийн шинэчлэлийн хүрээнд Бульдозер, грейдер, ЭКГ-12К экскаватор, Liebherr автокран, Сэрээт авто ачигч зэрэг 7 нэр төрлийн 10 гаруй уулын машин техникийн хөрөнгө оруулалт хийгджээ.


М.Балжинням

СЭТГЭГДЭЛ БИЧИХ