Японд гэрийн тэжээвэр нохойноос коронавирус илэрчээ
Японы даатгалын компани коронавирусийн халдвар авсан тэжээвэр амьтдыг тусгаарлалтын байранд асран халамжлах үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний хүрээнд Токио хотоос ирсэн хоёр нохойд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн байна. Тухайн компанийн мэдэгдэлд дурдсанаар, нохдод халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч шинжилгээний хариу нь вирустэй гарсан аж.
Энэ нь Японд гэрийн тэжээвэр амьтнаас коронавирусийн халдвар илэрсэн анхны тохиолдол юм.
Дашрамд дуулгахад, Өмнө нь АНУ, Бельги, Францад тэжээвэр муур халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс “Одоогийн байдлаар олж авсан мэдээлэл, баримтаас үзвэл коронавирус тэжээвэр амьтнаас хүнд халдварлах эрсдэл бага” хэмээн мэдэгдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ