Чанаргүй зээлийн хэмжээ 2.7 хувиар буурчээ

Монголбанкны мэдээллээр энэ оны зургаадугаар сарын эцэст банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрснээс

  • Төгрөгийн зээл 15.6 их наяд,
  • Гадаад валютын зээл 1.6 их наяд төгрөг байна.


Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 1.1 хувиар, хэвийн зээл өмнөх сараас 2.7 хувиар тус тус өсчээ.

Харин чанаргүй зээл өмнөх сараас 2.7 хувиар, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 12.2 хувиар буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийн

  • 8.7 их наяд төгрөгийг иргэдэд олгосон зээл,
  • 8.2 их наяд төгрөгийг хувийн байгууллагад олгосон зээл эзэлж байна. Нийт зээлийн 9.5 хувийг, иргэдийн зээлийн 1.3 хувийг, хувийн байгууллагын зээлийн 17.5 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.


Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээв

2020 оны эхний таван сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын нийт төлбөрийн тэнцэл 1 тэрбум 131 сая ам.долларын алдагдалтай байна. Үүн дотроо урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 838.9 сая ам.доллар, санхүүгийн дансны тэнцэл 11.3 сая ам.долларын алдагдалтай байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцсийн байдлаар 3.8 тэрбум ам.доллар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ