Сансрын “Crew Dragon” хөлөг амжилттай газарджээ

Сансрын “Crew Dragon” хөлөг Мексикийн булангийн усанд амжилттай буулаа гэж хэвлэлд мэдээлжээ. Хөлгийн гишүүдэд сансрын нисгэгч Борбо Бенъкен, Даг Херлит нар байсан юм. Америкийн жолоодлогот хөлөг сүүлийн 45 жилд анх удаа усанд буусан нь энэ ажээ. 

 

НАСА-ийн тооцоолсноор, “SpaceX” компанийн бүтээсэн “Crew Dragon” хөлөг Пенсаколагийн хувьд усанд буух ёстой байжээ. Гэвч одоо Флорида мужид далайн шуургатай байгаа учир буух газрыг сонгохдоо давалгааны өндөр, салхины хурд болон үзэгдэх орчныг харгалзан үзсэн байна.

 

Crew Dragon” хөлөг тойрог замд хоёр сар байсан юм. Уг нислэг нь Олон улсын сансрын станц руу арилжааны тогтмол нислэг  үйлдэхийн тулд НАСА-ийн сертификат авахын өмнөх гол туршилт болжээ.

 

Crew Dragon” сансрын анхны хувийн жолоодлогот хөлөг боллоо. Ийнхүү АНУ одоо сансарт бие даан жолоодлогот нислэг хийх боломжтой болох юм. Учир нь сүүлийн есөн жилийн турш Америкчууд Оросын “Союз” хөлгөөр тойрог замын станцад очиж байгаа билээ.

 

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ