АНУ: ОХУ нь Европын найрсаг түнш болвол хориг арга хэмжээ авахгүй

"Хэрвээ Оросын тал хилийн чанадад түрэмгийлэл үйлдэхээс түдгэлзэж, АНУ болон Европын найрсаг түнш болвол Оросын эсрэг хориг арга хэмжээ авах шаардлагагүй болно” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт О’Брайен мэдэгджээ.

 

О’Брайен “Вашингтон пост” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ "Дональд Трампын засаг захиргаанаас Оросын эсрэг авсан олон хориг арга хэмжээг тоочоод, дэлхий нийт хоёр талын  найрсаг харилцаанаас ашиг олно” гэж бичсэн байна. 

 

"Түрэмгийлэл үйлддэг гэсэн өрнөдийнхний зэмлэлийг Орос улс байнга няцааж байдаг юм. АНУ, Оросын хамтран ажиллаж болох салбаруудыг ойрын саруудад терроризмын эсрэг тэмцэх асуудлаар яриа хэлэлцээ хийж болох юм" гэж  тэрээр тэмдэглэжээ.

 

Түүнчлэн АНУ цөмийн бүх зэвсэглэлийг хязгаарласан хэлэлцээрийг Орос, БНХАУ-тай байгуулна хэмээн найдаж буйгаа  тэрээр дурдсан байна.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ