Пушкаш академийн хөл бөмбөгчид эх орондоо ирлээ

“Хараацай” клубийн тамирчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар сургалтаа амжилттай төгсч эх орондоо ирлээ.


Тэднийг Монголын хөлбөмбөгийн холбоо Унгарын Пушкаш академитай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нэг жилийн турш дэлхийн шилдэг академид суралцуулсан юм.


Дөрөвдүгээр ээлжийн тус хоёр хөл бөмбөгчин цар тахлын улмаас зургаадугаар сараас хойш эх орондоо ирж чадахгүй байсан ч энэ сарын тусгай үүргийн онгоцонд багтан ирсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ