АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх коронавирусийн халдвар авчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайн коронавирусийн халдвар авсан тухай CNN өнөөдөр /2020.07.28/ мэдээлжээ. Тэрбээр дунд зэргийн шинж тэмдэгтэй, тусгаарлалтад орсон байгаа ба ажил үүргээ цахимаар гүйцэтгэж байгаа гэнэ.
Өдгөө 54 настай О’Брайн нь Ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг бөгөөд энэ сарын эхээр Европ руу зорчиж, Герман, Франц, Итали, Их Британийн албаны хүмүүстэй уулзсан гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Мөн Роберт О’Брайн халдвар авсан ч Дэд Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн эрүүл мэндэд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажил үүрэгт ямар нэгэн доголдол үүсэхгүйг онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ