АНУ 2024 онд хамгийн залуу эмэгтэй ерөнхийлөгчтэй болж болох юм
Тоймчдын үзэж байгаагаар, хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн энэ намар болох сонгуульд Дональд Трампын гол өрсөлдөгч Жо Байден (ардчилсан нам) яллаа ч гэсэн, тэр өндөр настай учираас 2024 онд тус намаас дахин ерөнхийлөгчид өрсөлдөхгүй ажээ. Одоо тэр 77 настай юм.
АНУ-ын конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн Александрия Окасио-Кортес Ардчилсан намаас 2014 оны сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшиж болох хүмүүсийн жагсаалтыг тэргүүлжээ.
“The National Interest” сэтгүүл уг жагсаалтыг гаргасан байна. Тоймчдын үзэж байгаагаар, хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийн энэ намар болох сонгуульд Дональд Трампын гол өрсөлдөгч Жо Байден (ардчилсан нам) яллаа ч гэсэн, тэр өндөр настай учираас 2024 онд дахин өрсөлдөхгүй ажээ. Одоо тэр 77 настай юм.
Окасио-Кортес сонгогдох хамгийн их магадлалтай юм гэж сэтгүүлд тэмдэглэсэн байна. Тэр залуу америкчуудын дэмжлэг хүлээж байгаа (нийгмийн сүлжээнүүдэд арван сая гаруй дэмжигчтэй) бөгөөд баячуудаас ахиухан татвар авч, экологийн хязгаарлалт тогтоох зэрэг популист санаачлага дэвшүүлж байгаа ажээ.
Бас иргэдийн хайртай Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо түүнтэй өрсөлдөж магадгүй гэнэ. Үүний дээр захирагчийн авсан арга хэмжээ коронавирустэй тэмцэхэд тус болж байна хэмээн үзэж байгааг “The National Interest” сэтгүүлд дурдсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ