Б.Бүрэнзориг өнөөдөр тулалдана

БНСУ-ын мэргэжлийн холимог тулааны Double G холбооны ээлжит өдөрлөг өнөөдөр /2020.07.25/ Сөүл хотод зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийн хөнгөн жингийн хоёр дахь тулаанд Монгол Улсаас Б.Бүрэнзориг тулалдах юм. Түүний өрсөлдөгч нь нийт 14 тулаан хийж, 11 ялсан Солонгос тулаанч Ок Рай Үн тулалдах ажээ.


Б.Бүрэнзориг болон Ок Рай Үн нар өмнө нь 2017 онд Angel’s Fighting тэмцээний хүрээнд тулалдаж, Б.Бүрэнзориг шүүгчдийн саналаар ялсан билээ.


MGL1 холбоо болон Монголын -83 килограммын холимог тулааны хоёр удаагийн аварга Б.Бүрэнзоригийн хувьд нийт 17 тулаан хийж, 9 ялсан үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ