Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны ялагдлаа хүлээв

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн энэ өдөр Хакүхо Шоо Оношотой тааран барилдсан бол озэки Асанояама Кирибаяаматай учраа таарлаа.


М.Даваажаргалын хувьд өрсөлдөгчөө давж нэг ч унаагүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол Шоо Оношо ганч ч ялалтгүй болоод байна.


Мөн нэг ч ялагдалгүй байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Такаяасүтай таарч, анхны ялагдлаа амслаа. Ийнхүү одоогоор Хакүхо, Асанояама, Митакеүми, Мёогирюү, Котошохо нар таван даваатай явж байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ