ОХУ-д дахин коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэв

Владимир мужийн нэгэн эмч дахин коронавирусийн халдвар авчээ. Оросын энэ бүс нутгийн тэргүүн Владимир Сипягин шууд нэвтрүүлгийн үеэр ингэж хэлснийг хэвлэлд мэдээлсэн байна.

 

Мужийн захирагч шууд нэвтрүүлгийн үеэр хэлэхдээ, коронавирусийн халдвар дахин авсан тохиолдол Орост анх удаа бүртгэгдсэнийг мэдэгдсэн байна. Энэ нь эмч хүн байсныг Сипягин мэдээлжээ. Өвчтөн бүрэн эдгэрснээс хойш ойролцоогоор хоёр сар болсон байна. Ийнхүү энэ нь Оросын хувьд анхны тохиолдол болж байна.

 

“Хотын гудамжаар амны хаалт зүүж явах горимыг заавал мөрдөх шаардлагатай. Үүнийг зөрчвөл захиргааны хариуцлага хүлээлгэх болон торгох хэрэгтэй” гэж эрүүл ахуйн эмч нар сануулжээ.

 



Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ