Трамп: Хятадын консулын газруудыг "хаана"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус оронд байгаа Хятадын консулын газруудыг хаахыг үгүйсгээгүй байна. Тэрээр Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр ингэж мэдээлжээ.

 

"Хэрэг явдал ийм байдлаар өрнөх боломжтой” гэж Америкийн удирдагч хэлсэн байна. Саяхан Хьюстон хотод хаасан консулын газарт бичиг баримт шатаасан байх хэмээн тэрээр таамаглаж байна.

 

“Бүгд л түймэр гарсан гэж байна. Тэнд юу болсныг би мэдмээр байна” гэж тэрээр мэдэгджээ.

 

Хьюстон дахь ерөнхий консулын газраа 72 цагийн дотор хаахыг АНУ долоодугаар сарын 22-нд Хятадаас шаардсан юм. Энэхүү шийдвэр нь Америкийн оюуны өмчийг хамгаалах шаардлагатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Ийнхүү шаардсаны дараа консулын газрын арын хашаанд янз бүрийн баримт бичгээр дүүрэн хэд хэдэн хогийн савыг шатааж эхэлсэн байна.

 

Консулын газрыг хаах шийдвэрийг улс төрийн алдаа хэмээн Бээжинд үзэж байна. Хятадын тал хариу арга хэмжээ болгон, Ухань хот дахь АНУ-ын консулын газрыг хаах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ