Премьер лиг: Ливерпүүл аваргын цомоо гардан авлаа
Английн Премьер лигийн 37-р тойргийн оргил тоглолт өнөөдөр /2020.07.23/ Ливерпүүлийн Энфилд цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Талбайн эзэд Ливерпүүл Челсиг талбайдаа хүлээн авч 5:3 гэсэн харьцаатай хожоод зогсохгүй аваргын цомоо гардан авсан юм.
Харин Челсигийн хувьд энэ өдөр Ливерпүүлээс оноо салгах хүндхэн даалгавартай талбайд гарсан. Учир нь ирэх улирлын УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөх сүүлийн хоёр эрхийн төлөө Манчестер Юнайтед, Лэйстер Сити, Челси гэх гурван баг хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж буй.
Манчестер Юнайтед болон Челси багууд 63 оноотой байгаа боловч гоолын зөрүүгээр Манчестер Юнайтед хүснэгтийн гуравдугаар байранд бичигдэж байгаа бол Лэйстер Сити дээрх хоёр багийн араас тавдугаар байранд 62 оноотой бичигдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ