Ирландад нэг хүн сугалаанаас 49 сая евро хожжээ

Ирланд улсын нэгэн иргэн олон үндэстний “EuroMillions” хонжворт сугалаанаас 49 сая евро хожжээ гэж тус орны Үндэсний хонжворт сугалгааны твиттерт мэдээлсэн байна.

 

“Тэр азтай хүн 49,564,586 евро хожлоо. Энэ нь Ирландад хожсон зургаа дахь том хонжвор юм” гэж мэдээнд дурджээ.

 

EuroMillions”-ын анхны тохирлыг 2004 оны хоёрдугаар сарын 13-нд Франц, Испани, Их Британи гэсэн гурван оронд гаргасан юм. 2004 оны аравдугаар сард бас зургаан орон буюу Люксембург, Бельги,  Швейцар, Португал, Ирланд, Австри уг сугалаанд нэгдсэн байна. Швейцарт л хонжворт татвар ногдуулдаг ажээ. Нэг сугалаа нь хоёр хагас еврогийн үнэтэй юм. Сугалаанд нийтдээ 200 сая орчим хүн оролцдог байна. 

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ