Өнөөдөр "Дэлхийн тархины өдөр" тохиож байна

Сүүлийн жилүүдэд янз бүрийн нийгэмлэг болон мэргэжлийн эмч нарын холбоод хүний аль нэгэн эрхтэн, эсвэл эрхтэн тогтолцооны эрүүл мэндэд зориулсан өдрүүд бий болгож байгаа билээ. Ийнхүү дэлхийн мэдрэлийн эмч нарын холбоо "Дэлхийн тархины өдөр"-ийг бий болгож, жил бүрийн долоодугаар сарын 22-нд тэмдэглэж байхаар тогтсон юм.


Уураг тархи нь хүний төв мэдрэлийн тогтолцооны гол эрхтэн билээ. Анагаах ухаанд ахиц дэвшил гарч, энэ салбар түүний дотор уураг тархийг судлах салбарт шинжлэх ухааны нээлтүүд хийсэн ч хүний мэдрэлийн тогтолцоо өнөөдөр ч судлагдсаар буй юм. Уураг тархи болон түүний үйл ажиллагаатай холбоотой бусад олон асуудал өнөөдөр ч учир  битүүлэг хэвээр байсаар байна.



Уураг тархи нь хэрэг дээрээ удирдлагын бүтэц бөгөөд үүний ачаар хүний бүх эрхтэн ажиллаж байдаг.  Уураг тархины үйл ажиллагааны аливаа доголдол  хүний  амьдрах чадварт шууд нөлөөлж, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг алдагдуулдаг юм.


Эрүүл аж төрж, элдэв хорт зуршлаас татгалзаж, нойр сайн авч, эрүүл хоол хүнс хэрэглэж, их алхаж, цэвэр агаарт зугаалах юмуу биеийн дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Мөн стандарт бус зорилтыг шийдвэрлэх замаар тархийг байнга дасгалжуулж, оюуны чадавхи бүхий хүмүүстэй харьцаж, ном унших, үгсийн сүлжээ таах зэрэг оюуны үйл ажиллагаанд анхаарал тавьж байх нь уураг тархийг эрүүл байлгах юм. 



Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ