Эмч нарт зориулж олон сая фунт цуглуулсан ахмад дайчин рыцарь цол хүртэв

Коронавирусийн эсрэг тэмцэж буй эмч нарт зориулан олон сая  фунт стерлинг цуглуулсан Британийн  ахмад дайчин рыцарь боллоо гэж Букингемийн ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизабета 100 настай ахмад дайчинд рыцарь цол хүртээсэн байна. “Хөрөнгө мөнгө хуримтлуулах ноён Том Мурийн ер бусын амжилтыг өнөөдөр рыцарийн цолоор мялааж байна” гэж хэвлэлийн албаны мэдээнд өгүүлжээ. Ёслол Виндзорын харшид болсон байна. Хатан хаан өөрийн эцэг  VI Георгийн сэлмийг ахмад дайчны мөрөнд хүргэж хүндэтгэл үзүүлжээ.

 

Сүүлийн долоо хоногуудад ийм олон хүндлэл хүртсэндээ бахархаж буйгаа Мур илэрхийлсэн байна. “Гэвч үүнийг өөр зүйлтэй харьцуулах аргагүй юм. Миний бие бахархан, баярлах сэтгэлээр дүүрч байна” гэж тэрээр твиттерт бичжээ.

 

Ахмад дайчин хоёр жилийн өмнө хальтарч унаснаар сүүжээ хугалж, үүний дараа нь дугуйтай таяг тулж явах болжээ. Тэрээр төрсөн өдрөөсөө хоёр долоо хоногийн өмнө “Tom’s 100th Birthday Walk For The NHS” гэдэг буяны ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өөрийнх нь хорт хавдар болон ясны хугарлыг эмчилсэн эмч нарт талархахын тулд тэрээр эхлээд ердөө 1000 фунт цуглуулахаар төлөвлөж байжээ.  Гэтэл эцсийн бүлэгт коронавирустэй тэмцэж буй эмч нарт туслахаар 12 сая  фунт стерлингийг (42 тэрбум төгрөг ) цуглуулсан байна.

 

Төрсөн өдрийнхөө өмнө Мур хөгжимчин Майкл Боллын хамт “You Never Never Walk Alone” хөгжмийн эвлүүлгийн шинэ хувилбарыг дуулжээ. Ийнхүү тэрээр британийн хит-парадын эхэнд бичигдсэн хамгийн ахмад дуучин болсон байна.   Ахмад дайчин нийтдээ 32 сая фунт стерлингийг хуримтлуулж чаджээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ