Оксфордын их сургуулийн гаргасан вакцин дархлаа үүсгэж байна
Их Британийн Оксфордын их сургуульд гарган авсан вакцин дархлааны хариу урвал үзүүлжээ. 1077 хүн оролцсон туршилтаар тарилга тэдний биед коронавирустэй тэмцэх эсрэг биет, “Т” эс үүсгэж буй нь харагджээ.
Одоогийн байдлаар гарсан үр дүн маш их итгэл найдвар төрүүлж байгаа боловч халдвараас хамгаална гэж үзэх болоогүй байгаа бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилтыг явуулж байгаа ажээ.
Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?
“ChAdOx1 nCoV-19” нэртэй вакциныг урьд байгаагүй хурдан хугацаанд бүтээж байгаа юм. Уг вакциныг шимпанзе сармагчинд томуу үүсгэдэг вирусийн генийг инженерчлэн бүтээжээ. Эрдэмтэд уг вирусийг ихээхэн өөрчилж, хүнд халдварлах боломжгүйгээс гадна коронавирустэй ижил харагддаг болгожээ.
Цусны цагаан эсийн хэмжээ вакцин хийснээс хойш 14 хоногийн дараа дээд түвшиндээ хүрсэн бол эсрэг биетийн хэмжээ 28 өдрийн дараа оргил түвшиндээ хүрчээ.
Туршилтын үр дүнг харах хангалттай хугацаа байгаагүй тул дархлаа цааш хэр удаан хадгалагдах нь тодорхой болоогүй байна. Туршилтад оролцсон хүмүүсийн 90 хувьд нэг тун вакцин тариулсны дараа дархлаа тогтож байсан бол ердөө 10 хүн хоёр тунгийн дараа дархлаатай болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ