М.Нандин-Эрдэнэ өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгав авав

Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ Road FC холбооны ARC хоёр өдөрлөгт оролцон оргил тулаан хийж ялалт байгуулав.


Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ Ёнтэй хоёр дахь тулаанаа хийсэн юм. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анхны тулаан хийж, мөн л М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж байсан юм. Гэхдээ Ким Сэ-Ён тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргаж, дахин тулалдах хүсэлтээ илэрхийлж байлаа. Үүнийг нь М.Нандин-Эрдэнэ хүлээн авч дахин тулалдсан нь энэ юм.


Ийнхүү манай тамирчин өрсөлдөгчөө 1:58 секундэд хүнд цохилтоор буулгав авав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ