Вакцины туршилтад оролцсон сайн дурынхан эмнэлгээс гарлаа

Коронавирусийн вакцины туршилтад оролцсон 20 сайн дурынхан Бурденкогийн нэрэмжит цэргийн клиникийн төв эмнэлгээс өнөөдөр гарч байна. Тэднээс халдварын эсрэг биет илэрчээ.

 


Оросын зэвсэгт хүчний цацраг, химийн болон биологийн хамгаалалтын цэргийн эрдэм шинжилгээний 48 дугаар төв хүрээлэнгийн дарга, эмнэлгийн албаны хурандаа Сергей Борисевич “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдээлсэн байна.

 


Хүрээлэнгийн ажилтнуудын туршлага, эрдэм шинжилгээний ололт амжилтын ачаар вакцины аюулгүй байдал, үр дүнд клиникийн өмнөх үнэлгээ өгөх хугацаа нэлээд богиноссоныг тэрээр тэмдэглэжээ. Түүний хэлснээр, вакцинжуулсны дараа сайн дурынханд коронавирусийн шаардлагатай эсрэг биет илэрч, вакцины бүрдэл хэсгүүд аюулгүй, хүнд сайн таарч байгаа аж.

 


Батлан хамгаалах яам болон Гамалеягийн нэрэмжит эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төв хамтран ажилласнаар уг вакциныг хийжээ. Вакцины судалгааны ажил долоодугаар сар дуусахаас өмнө дуусах ёстой гэж батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өмнө нь мэдэгдэж байсан юм.

 





Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ