Шууд нэвтрүүлгийн үеэр телевизийн хөтлөгч эмэгтэй нэг шүдээ унагачихжээ
Украины телевизийн 1+1 сувгийн хөтлөгч Маричка Падалко шууд нэвтрүүлэг хөтлөж байх үеэр үзэгчдийн нүдэн дээр түүний нэг үүдэн шүд уначихжээ. Гэхдээ туршлагатай хөтлөгч маань юу ч болоогүй мэтээр текстээ уншин, нэвтрүүлгээ хөтлөж дуусгасан байна.
Хөтлөгчийн үүдэн шүд унах үеийн дүрс бичлэг тэр дороо л нийгмийн сүлжээгээр таржээ. Коммент бичигсэд түүний стресстэж сандралгүйгээр, мэргэжлийн ур чадвараа харуулсныг магтан сайшаасан байна. “Би түүний оронд байсан бол лав уйлах байсан” хэмээн нэгэн үзэгч эмэгтэй бичжээ.
Маричкагийн жинхэнэ шүд уначихлаа хэмээн хүмүүс таамаглаж байсан ч, энэ нь түр шүд байсан ажээ. Ийм таагүй явдлын үеэр хөтлөгч огт сандарч тэвдэлгүйгээр гарсныг бусад орны хөтлөгчид ч үнэлж, энэ тухай эфирт тусгай цаг гаргажээ.
Маричка Падалко тэртээ 1999 оноос телевизид ажлын гараагаа эхэлсэн байна. Ийнхүү 2002 оноос одоог хүртэл 1+1 сувагт ажиллаж байгаа аж. 2006 оноос Падалко телевизийн сувагт мэдээ хөтөлснөөр Украины олны танил хүмүүсийн нэг болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ