Тулаанч М.Нандин-Эрдэнээс Ким Сэ-Ён "даагаа нэхнэ"
БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн өнөөдөр буюу долоодугаар сарын 18-нд болно. Тус тэмцээнд Монголын сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нар тулалдах юм. Өнгөрсөн тавдугаар сард 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-д 19 дэхь тулаанаа хийх бол Н.Чингүнжав 70 кг-д “ROAD”-ын гурван тулаанд аваргалсан БНСУ-ын тулаанч Пак Си Вонтой нударга зөрүүлнэ.
Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өнгөрөгч тавдугаар сарын 23-нд Road FC холбооны ээлжит өдөрлөгт оролцон оргил тулаанд нь тулалдсан билээ. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг нэгдүгээр үеийн 38 дахь секундэд хүнд цохилтоор унаган ээлжит ялалтаа байгуулсан. Тэгвэл энэхүү тулаанд ялагдсан Ким Сэ-Ёны зүгээс холбоондоо хүсэлт гарган дахин М.Нандин-Эрдэнэтэй тулалдахаар болжээ.
Ким Сэ-Ёны зүгээс тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү нь хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргажээ. Тэрбээр “Тулаан эхлээд хэдхэн секунд л болж байсан. Би ч өөртөө итгэлтэй байсан боловч гэнэт нүд харанхуйлаад ирсэн. Шүүгч миний нөхцөл байдлыг ойлгоод тулааныг зогсоох байх гэж бодсон ч тэр алдаа гаргасан” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ