80 настай хос загварын ертөнцөд "хүч түрэв"

Тайванийн угаалгын газар ажиллуулдаг настай хос хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж иржээ. 83 настай Ван Жи болон 84 настай Сью И нарын ач хүүхдүүд нь тэдний өмнөөс цахим хуудас нээн, эмээ өвөөгөө хуучны хаягдсан хувцсуудыг ашиглан хэрхэн загварлаг байж чаддагыг олон нийтэд харуулах болжээ.


Эхэндээ нөхөр Ван Жи нь зөвшөөрөн зургаа авхуулж эхэлжээ. Харин эхнэр Сью И энэ санааг эсэргүүцэн зургаа авахуулахыг хүсээгүй гэнэ. Гэвч эцэст нь тэрбээр зөвшөөрч хос хамтдаа зургаа авахуулах болжээ. Тэд хөршдөө “Ач хүүхдүүд хүчээр үүнийг хийлгэдэг” хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ