75 жилийн өмнөх энэ өдөр анх цөмийн туршилт хийжээ
Одоогоос 75 жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд халуун цөмийн эрин эхэлжээ.
Туршилтын нэр: Trinity
Огноо: 1945 оны 7 дугаар сарын 16
Туршилт хийсэн газар: Аламогордо дахь туршилтын талбай. Нью-Мексико муж.
Энэ бол дэлхийн анхны цөмийн бөмбөгийн туршилт байв. 1.6 километрийн диаметр бүхий талбайд тэнгэрт хурц ягаан галт бөмбөлөг гялсхийн дэлбэрчээ. Газар дэлхий дэлбэрэлтээс болж доргиж, тэнгэрт цагаан утаа олгойдон аажмаар тэлж, 11 километрийн өндөрт мөөгөн хэлбэртэй болсон байна. Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй, шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг алмайруулж орхижээ. Энэ үеэр Роберт Оппенгеймерийн ухаанд энэтхэгийн «Бхагавадгита» туульсын «Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө» гэсэн мөрт орж ирсэн байна.
Ийнхүү 75 жилийн өмнө хүн төрөлхтний хамгийн аюултай бөгөөд "тэнэг" нээлт болох цөмийн зэвсэг туршигдсан байна. Дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн зэвсэгтэй улсууд бол АНУ, ОХУ хоёр билээ. Энэ хоёр хүчирхэг гүрэн нэг л товч дарж, бие бие рүүгээ цөмийн пуужин хөөргөхөд бэлэн байсан “хүйтэн дайны” үе саяхан. Өнөөдөр цөмийн хүчирхэг зэвсэгтэй орнууд ч олон болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ